Булган сумын Баянбулаг багийн Ханхар Онь хэмээх газарт байгалийн сэргэн ургалтанд туслах талбайг нөхөрлөлийн гишүүд хаягдал модоо ашиглан хашиж байна. Гишүүд нийт 8 га талбайг хоёр өдрийн хугацаанд хашиж, хамгаалсан байна. Ингэснээр мал орох аюулгүйгээр зулзган модод сэргэн ургах юм. Мөн нэмж ирэх хавраас нөхөн сэргэлтийн тарилтыг хийж, суулгац суулгах ажээ.
Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс Хойд могойн гол, Тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд Баянбулаг багийн зургаан нөхөрлөлийн 60 гаруй гишүүд оролцсон байна.

