A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Uncategorized / ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Ойн цэвэрлэгээг Могойн гол-Тээлийн Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын Бууралхангай нөхөрлөлийн хамгаалалттай ойн талбайд хамаарах “Бэржин” нэртэй газарт зохион байгуулж буй ойн цэвэрлэгээний ажилд Булган сумын 10 нөхөрлөлийн 85 гишүүд 78 машин техникээр  8га талбай цэвэрлэлээ.

Энэ жилийн ойн цэвэрлэгээ нь Булган сумын нөхөрлөлүүдийн холбоо ТББ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулагдсанаар онцлогтой бөгөөд нийт 240 машин цэвэрлэгээний мод Эрдэнэбулган суманд оруулан ойн цэвэрлэгээнээс гарсан модыг зах зээлийн үнээс 50 хувь хямдаар буюу 120-150 мянган төгрөгийн үнээр иргэдэд нийлүүлснээр аймгийн нэг өрхөд 150 мянган төгрөгийн дэмжлэгийг, нийт 240 өрхөд 36 орчим сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн. Ойн цэвэрлэгээний модноос нийт 40 орчим сая төгрөгийн орлого орсон ба нөхөрлөлийн 85 гишүүн өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна.

Архангай аймгийн БОАЖГ-аас цэвэрлэгээний модны гоожингийн 50 хувийг хөнгөлөлт үзүүлж, 4 машины шатахуун, олон нийтэд мэдээлэх төлбөр зэрэг 820000 төгрөгийн зардал зарцуулж, зохион байгуулалтад 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр идэвхтэй оролцлоо.

Санал болгох

Засгийн газрын ивээл дор зохион байгуулж буй #Хайртай аян #АЯЛАН_ТУХЛАХ_АРЫН_САЙХАН_ХАНГАЙД #8_сарын_4:

Хөвгүүдийн тархинд эх орон, гэр бүлээ хайрлах, эр хүн байх ухаан суулгах, түүх, уламжлал, эх …